ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ ХАНГАСАН
Эрүүл мэндийн лаборатори – Чанар ба чадавхид тавих шаардлага Олон улсын стандар MNS ISO 15189 ийг албан ёсоор хангаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.
ШИНЖИЛГЭЭ ЭМЧИЛГЭЭ НЭГ ДОР
Лабораторийн шинжилгээн дээр үндэслэн хяналтанд авч, эмчилгээг удирдан эхлүүлэх чадвар бүхий мэргэшсэн хепатологич эмч нарын баг ажилладаг.
ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ
Үйлчлүүлсэн хүн бүрт зориулж цахим түүх буюу онлайн мэдээллийн санг үүсгэдэг. Уг санд лабораторийн шинжилгээний мэдээллүүд болон эмчийн үзлэгийн мэдээ хадгалагддаг.
БАТАЛГААТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
Эмнэлзүйн лабораторийн Олон улсын стандартад нийцсэн, шилдэг технологи бүхий бүрэн автомат тоног төхөөрөмжөөр хийгддэг оношилгоо, шинжилгээний хариу нь Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ
Манай эмнэлэгийн эмч, судлаачид өдөр тутмын үйл ажиллагааны хажуугаар дотоод гадаадын мэргэжлийн холбоод, Анагаахын их сургуулиудтай байнга холбоотой байж, хамтарсан судалгааг тогтмол хийж олон улсын сэтгүүлд эрдмийн ажлаа хэвлүүлдэг.
АШГИЙН БУС БАЙГУУЛЛАГА
Бид судалгаанд суурилсан, ашгийн бус, эрдэм шинжилгээний цогцолбор төв бөгөөд лабораторийн өндөр өртөгтэй шинжилгээнүүдийн доод үнийг анхлан тогтоосон ба үндсэн зорилго, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажилладаг.